17 дугаар зүйл. Генетик нөөцийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл
17.1.Генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд энэ хуулийн 17.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.
17.2.Генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
17.3.Бичил биетнийг зөвхөн өсгөвөр хэлбэрээр Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ.
17.4.Генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ генетик нөөцийн биет, эсхүл сорьцын ижил хувийг төрөл, зүйлийн түвшинд тодорхойлуулж, генийн санд хадгалуулсан байна.