19 дугаар зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны төлбөр

ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны төлбөр

19.1.Амьтан, ургамлын нөөц ашигласны төлбөрийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулна.

19.2.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн төлбөр, 17.3-т заасан бичил биетнийг улсын хилээр нэвтрүүлэхэд өсгөврийн тоогоор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан төлбөр төлнө.

19.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөр төлнө.

19.4.Энэ хуулийн 19.3-т заасан төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх журмыг хуулиар тогтооно.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.