2 дугаар зүйл. Генетик нөөцийн хууль тогтоомж
2.1.Генетик нөөцийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Амьтны тухай хууль, Хувиргасан амьд организмын тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Иргэний хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./