21 дугаар зүйл. Генетик нөөцийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих гаалийн хяналт
21.1.Гаалийн улсын байцаагч генетик нөөцийг улсын хилээр нэвтрүүлэхэд дараах хяналт тавина:
21.1.1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэх генетик нөөцийг энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээллийн санд бүртгүүлсэн эсэхийг хянаж, тухайн генетик нөөцийн улсын хилээр нэвтэрсэн огноо, холбогдох мэдээллийг мэдээллийн санд оруулах;
21.1.2.генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журамд заасан шаардлагыг хангасан эсэх.