7 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
7.1.Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
7.1.1.газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хангамж, нийлүүлэлтийн хомстол үүсэхгүй байх ажлыг зохион байгуулах;
7.1.2.газрын тосны бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан тусгай зөвшөөрөлтэй холбогдсон хариуцлагын гэрээ байгуулан, биелэлтийг ханган ажиллах.