ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 3 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлТагнуулын байгууллагын тухай хуульд заасан цэргийн тагнуулын байгууллагын бие бүрэлдэхүүний алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, гүйцэтгэх ажилтай холбогдох бие бүрэлдэхүүн, санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг Зэвсэгт хүчний Жанжин штабт шилжүүлэх ажлыг 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
- 2 дугаар зүйлЦэргийн тагнуулын байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээ, сүлжээ, цэргийн алба хаагчийн онцгой нөхцөлийн болон хуульд заасан бусад нэмэгдлийн хэмжээг тогтоохдоо алба хаагчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгааг одоо байгаа түвшнээс бууруулахгүй байх зарчмыг баримтална.
- 3 дугаар зүйлЭнэ хуулийг Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.