10 дугаар зүйл. Цалин хөлс, нэмэгдэл
10.1.Үйл ажиллагааны чиглэл, ашигт ажиллагааны түвшнийг харгалзан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, бусад албан хаагчид олгох цалин хөлсний нийтлэг жишгийг төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд Засгийн газар, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
10.2.Үндэсний зөвлөл, хороо, комисс, ажлын хэсгийн гишүүнд үндсэн ажлын цалин хөлснөөс гадуур ажлын хөлс, урамшуулал олгохыг хориглоно. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./