17 дугаар зүйл. Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
17.1.Засгийн газар хэмнэлтийн талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
17.1.1.чиг үүргийн давхардалтай, эсхүл чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх;
17.1.2.төр, олон нийтэд үзүүлж байгаа үйлчилгээний орлогоор өөрийгөө санхүүжүүлэх боломжтой төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах, тухайн чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх;
17.1.3.төрийн зарим нийтлэг үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх;
17.1.4.төрийн байгууллагын орон тоо, цалин хөлсний төлөвлөлт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;
17.1.5.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох санхүүжилт нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар төлөвлөх.
17.2.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэхтэй холбогдсон нийтлэг журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./