19 дугаар зүйл. Хяналт

ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2022-11-11

19.1.Энэ хуулийн хэрэгжилтэд төрийн аудитын байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллана. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

19.2.Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан энэ хуульд заасан хангамж, үйл ажиллагааны хязгаарлалтыг чанд мөрдөх ажилд хяналт тавьж, удирдах ажлыг хэрэгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.