2 дугаар зүйл. Төрийн хэмнэлтийн хууль тогтоомж
2.1.Төрийн хэмнэлтийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, энэ хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.