6 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл
6.1.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно.
6.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, сум, баг, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.3.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн автотээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно.
6.4.Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн хэрэгсэлд бусад автотээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ.
6.5.Дараах байгууллага, үйлчилгээнд энэ хуулийн 6.3 дахь хэсэг хамаарахгүй:
6.5.1.эмнэлгийн тусламж үйлчилгээ;
6.5.2.гамшгаас хамгаалах алба;
6.5.3.цагдаагийн алба;
6.5.4.байгаль орчныг хамгаалах алба;
6.5.5.зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг;
6.5.6.тагнуулын болон төрийн тусгай хамгаалалтын алба;
6.5.7.гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба;
6.5.8.дипломат алба;
6.5.9.шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба;
6.5.10.хот тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээ;
6.5.11.хилийн боомтын захиргаа, гаалийн алба;
6.5.12.шүүх, прокурорын байгууллага;
6.5.13.авлигатай тэмцэх байгууллага;
6.5.14.мал эмнэлгийн байгууллага;
6.5.15.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх байгууллага; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.5.16.татварын алба;
6.5.17.шүүх шинжилгээний алба;
6.5.18.Хүний эрхийн Үндэсний Комисс;
6.5.19.үндсэн үйл ажиллагаа нь төрийн ёслолын болон шуурхай албаны, тусгай зориулалтын автотээврийн хэрэгсэл ашиглах хэрэгцээ, шаардлагыг бий болгодог бусад байгууллага. /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.5.20.хүүхэд хамгааллын байгууллага. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.5.21.нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн болон аймгийн Засаг даргын тамгын газар, тэдгээрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг даргын тамгын газар; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.5.22.төрийн аудитын дээд болон харьяа орон нутгийн байгууллага. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./