8 дугаар зүйл. Дүрэмт хувцас

ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Дүрэмт хувцас

8.1.Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно.

8.2.Энэ хуулийн 8.1-д Үндсэн хуулийн цэцийн гишүүний болон шүүгчийн өмсгөл, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудын хуульд заасан тусгай хувцас болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1-д заасан тусгай хувцас хамаарахгүй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Тайлбар: Энэ зүйлд заасан "цэргийн алба хаагч" гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээ, авлигатай тэмцэх, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг ойлгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.