7 дугаар зүйл. Монголбанкны бүрэн эрх
7.1.Монголбанк Эрдэнэсийн сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.Эрдэнэсийн санг эрхлэх;
7.1.2.Эрдэнэсийн сангийнэрдэнэс, хөрөнгийн хөдөлгөөний бүртгэл хийж, төлбөр тооцоог гүйцэтгэх;
7.1.3.энэ хуулийн 5.1.3-т заасан саналыг боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлэх;
7.1.4.Эрдэнэсийн санд эрдэнэс худалдан авах, гүйлгээ сангаас эрдэнэс худалдах, арилжих болон үнийг тогтоох;
7.1.5.эрдэнэсийн зах зээлийн үнийн судалгааг гаргах;
7.1.6.үнэт болон бусад металлаар хийсэн дурсгалын зоос гаргах;
7.1.7.Эрдэнэсийн санг эрхлэхтэй холбоотой журам батлах, холбогдох шийдвэр гаргах;
7.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
ЭРДЭНЭСИЙН САНГ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ