9 дугаар зүйл. Эрдэнэсийн санг эрхлэх нэгж

ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Эрдэнэсийн санг эрхлэх нэгж

9.1.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх нэгж Монголбанкны бүтцэд байна.

9.2.Монголбанкны Ерөнхийлөгч Эрдэнэсийн санг эрхлэх нэгжийн бүтэц, орон тоо, цалингийн санг Монголбанкны төсөвт багтаан тогтооно.

9.3.Эрдэнэсийн сан нь эрдэнэс худалдан авахад санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлтэй байна.

9.4.Энэ хуулийн 9.3-т заасан мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.