1 дугаар зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх, Үндэсний их баяр наадмын хүрээнд үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, үндэсний хурдан морины уралдаан, шагайн харвааг зохион байгуулах, цол, чимэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.