17 дугаар зүйл. Аймаг,сумын баяр наадмыг зохион байгуулах талаарх Засаг даргын бүрэн эрх

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Аймаг,сумын баяр наадмыг зохион байгуулах талаарх Засаг даргын бүрэн эрх

17.1.Аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулах талаар аймаг, сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1.хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах;

17.1.2.энэ хуулийн 16.5.9-д заасан нийтлэг журмын хүрээнд баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх үүрэг бүхий аймаг, сумын хорооны бүрэлдэхүүн, дүрмийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан мөрдөх;

17.1.3.энэ хуулийн 8.4-т заасан саналыг үндэслэн бөх, сурын болон шагайн харваачид, уяачид үндэсний спортын төрлөөр аймаг, сумын цол олгох, хүчингүй болгох;

17.1.4.аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах төсвийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан зарцуулах;

17.1.5.Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон бусад сунгаа, бэлтгэлийн үед хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор уг нөхцөлийг үүсгэж байгаа үйл ажиллагааг хязгаарлах, хориглох арга хэмжээг авах, хяналт тавих.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.