1 дугаар зүйл. Хуулийн зорилт

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

1 дугаар зүйл. Хуулийн зорилт

1.1.Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийх, далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагаа явуулах, далай дахь аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалах, хөлөг онгоц бүртгэх, далбааны эзэн улсын эрх, үүргийг хэрэгжүүлэх, хөлөг онгоц дээрх хөдөлмөрийн харилцаа, далайчны чадамжийн гэрчилгээг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршино.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.