60 дугаар зүйл. Хариуцлагын хязгаарлалтын сан
60.1.Хариуцлага хүлээх этгээд нь хариуцлагын хязгаарлалтын санг үүсгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
60.2.Хариуцлагын хязгаарлалтын санг энэ хуулийн 58.1-д заасны дагуу тооцож гаргасан дүнгийн хэмжээгээр үүсгэнэ.
60.3.Хариуцлагын хязгаарлалтын санг холбогдох хууль тогтоомжийн дагуу банкны баталгаа, эсхүл санхүүгийн батлан даалтаар үүсгэж болно.
60.4.Сангийн хөрөнгө нь зөвхөн хариуцлагын хязгаарлалтыг нь хэрэгжүүлж болох нэхэмжлэлийг төлөхөд зориулагдана.