5.3 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргах

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5.3 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргах

1.Эрх бүхий этгээд энэ хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана.

2.Энэ зүйлийн 1-д заасан шийдвэр болон улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ, төлөх хугацааны талаар тухайн шийдвэр гарсан өдөрт багтаан зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий байгууллагын шийдвэр, эсхүл зөвшөөрөлд дараах мэдээллийг тусгана:

3.1.эрх бүхий этгээдийн нэр;

3.2.эрх бүхий этгээдийн шийдвэрийн нэр, он, сар, өдөр;

3.3.зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг;

3.4.зөвшөөрлийн ангилал, эрхлэх үйл ажиллагааны нэр;

3.5.зөвшөөрлийн хугацаа;

3.6.зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөр;

3.7.эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга /тэмдэг/, эсхүл цахим гарын үсэг. /Энэ заалтад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Хуульд заасан тохиолдолд энэ зүйлийн 3-т зааснаас бусад мэдээллийг эрх бүхий байгууллагын шийдвэр, эсхүл зөвшөөрөлд тусгаж болно.

5.Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно.

6.Энэ зүйлийн 5-д заасны дагуу олгосонд тооцох шийдвэрийг эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх хугацаа дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор гаргана.

7.Энэ зүйлийн 6-д заасан шийдвэр болон улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ, төлөх хугацааны талаар тухайн шийдвэр гарсан өдөрт багтаан зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.Эрх бүхий этгээд шийдвэр гаргасан өдрөөс хойш тав хоногийн дотор зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр энэ хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу зөвшөөрлийн баримт бичгийг олгоно.

9.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 1, 6-д заасан шийдвэрийг зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухайн шийдвэр гарснаас хойш ажлын хоёр өдрийн дотор бүртгүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.