9.6 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
1.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, эсхүл хуулийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд байгаа зөвшөөрөлтэй холбоотой хуулийн төсөлд энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5.3 дахь заалт, Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт хамаарахгүй.
2.Энэ хуулийн 3.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор уг хэсэгт заасан гэрээг нөхөн байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./