3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэхтэй холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.6-д зааснаас бусад үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг томилон оролцуулахтай холбогдох харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.