23 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарлалт
23.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно.
23.2.Энэ хуулийн 23.1 дэх хэсэг татваргүй барааны дэлгүүрийн горимд хамаарахгүй.