МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Татвар, төсөв, санхүү · 23 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2023 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Монгол Улсын 2023 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Монгол Улсын 2023 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА БОЛОН ХӨРӨНГӨ, ӨРИЙН УДИРДЛАГА
3 дугаар зүйл. Монгол Улсын төсөвт 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллага доор дурдсан орлого төвлөрүүлнэ: /Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4 дугаар зүйл. Монгол Улсын төсөвт 2023 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 15,184,583.6 сая төгрөг байна. /Энэ зүйлд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5 дугаар зүйл. Монгол Улсын төсөвт 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх үндсэн төлбөр төлнө:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн/сая төгрөгөөр/ 1 Сангийн сайд 261,635.0 Үүнээс:Орон нутгаас төлөх 71,801.7 2 Хууль зүй, дотоод хэргийн сайд 20,600.7 3 Боловсрол, шинжлэх ухааны сайд 30,000.0 4 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 63,171.3
6 дугаар зүйл. Монгол Улсын төсвөөс 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:
6.1.Монгол Улсын төсвөөс 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардал доор дурдсан хэмжээтэй байна: /Энэ зүйлд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.Монгол Улсын төсвөөс 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр доор дурдсан хэмжээтэй санхүүжилт олгоно:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн/сая төгрөгөөр/ 1 Барилга, хот байгуулалтын сайд 5,000.0 2 Боловсрол, шинжлэх ухааны сайд 31,820.3 3 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 50,000.0
7 дугаар зүйл. Монгол Улсын төсвөөс 2023 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 16,949,914.6 сая төгрөг байна. /Энэ зүйлд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8 дугаар зүйл. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2,686,015.3 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. /Энэ зүйлд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9 дугаар зүйл. "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 оны төсвийн жилд 279,590.4 сая төгрөгийн эргэн төлөлт хийнэ.
10 дугаар зүйл. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2023 оны төсвийн жилд 501,628.6 төгрөгийн хэмжээтэй хөрөнгө хуримтлуулна. /Энэ зүйлд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11 дугаар зүйл. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2023 оны төсвийн жилд 540,000.0 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө хуримтлуулна.
12 дугаар зүйл. 2023 оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг доор дурдсанаар баталсугай:
12.1.Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.1, 12.1.3, 12.1.6 болон 281.1-д заасан зориулалтаар хийх гадаад, дотоод зээллэгийн дээд хэмжээг 2,828,685.6 сая төгрөг хүртэл; /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.2.Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.5-д заасан зориулалтаар Засгийн газрын авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээг 1,224,500.0 сая төгрөг хүртэл.
13 дугаар зүйл. Тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2023 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 2,760,217.3 сая төгрөг байна.
14 дугаар зүйл. Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2023 оны төсвийн жилд 3,730,335.0 сая төгрөг байна.
15 дугаар зүйл. Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.2 болон 12.1.4-т заасан зориулалтаар Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн өрийн зохицуулалтын үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.
ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ, ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС ТӨВЛӨРҮҮЛЭХ ОРЛОГО, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН САН БОЛОН УЛСЫН ТӨСВӨӨС ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНД ОЛГОХ ОРЛОГЫН ШИЛЖҮҮЛЭГ
16 дугаар зүйл. 2023 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно: /Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17 дугаар зүйл. 2023 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ: /Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
18 дугаар зүйл. 2023 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг доор дурдсан хэмжээтэй байна: /Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
БУСАД ЗҮЙЛ
19 дугаар зүйл. "Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2023 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
20 дугаар зүйл. "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
21 дугаар зүйл. "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд эргэн төлөлт хийх концессын "Барих-Шилжүүлэх" төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар баталсугай.
22 дугаар зүйл. "Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2023 онд сумдын Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал"-ыг 4 дүгээр хавсралтаар баталсугай.
23 дугаар зүйл. Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР