14 дугаар зүйл. Хяналт шалгалтын талаарх нийтлэг зохицуулалт

ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ ХЯНАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Хяналт шалгалтын талаарх нийтлэг зохицуулалт

14.1.Энэ хуулийн 3.2.1-д заасан байгууллага шийдвэр гаргасан асуудлаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хяналт шалгалт хийхгүй.

14.2.Эрх бүхий байгууллагаас гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа асуудлаар хяналт шалгалт хийхгүй.

14.3.Хяналт шалгалт хийх явцад олж мэдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, үйл ажиллагаа, мэдээллийг хянан шалгагч зохих журмын дагуу хуулийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

14.4.Хяналт шалгалтыг явуулахад тусгай мэдлэг, мэргэшил шаардлагатай бол хөндлөнгийн шинжээч томилох, мэргэжилтэн, төрийн болон бусад байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж болно.

14.5.Энэ хуулийн 14.4-т заасан ажлын хэсэгт захиргааны байгууллагын төлөөллийг оролцуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийг баримталж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.