3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ ХЯНАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан /цаашид "байгууллага, албан тушаалтан" гэх/, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:

3.2.1.Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог, Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагаас бүрэн эрхийнхээ хүрээнд тавих хяналтын үйл ажиллагаа;

3.2.2.төрийн захиргааны төв байгууллагаас харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт;

3.2.3.гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах, шийдвэрлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, зэвсэгт хүчин, тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаанд тавих хяналт.

3.3.Батлан хамгаалах болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цагдаа, тагнуул, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын энэ хуулийн 3.2.3-т зааснаас бусад үйл ажиллагаанд энэ хууль үйлчилнэ.

3.4.Энэ хуулийн 3.1-д заасан этгээдээс хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийг хэрэгжүүлэхэд хяналт тавих ажиллагаанд энэ хууль үйлчилнэ. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.