5 дугаар зүйл. Байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих хяналт
5.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага, албан тушаалтны дараах үйл ажиллагаанд хяналт тавина:
5.1.1.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа; /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
5.1.2.албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт;
5.1.3.хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа;
5.1.4.дотоод хяналтын үйл ажиллагаа;
5.1.5.ил тод, нээлттэй байдлыг хангах үйл ажиллагаа;
5.1.6.мэдээлэл авах эрхийг хангах үйл ажиллагаа;
5.1.7.байгууллагаас хууль болон гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа;
5.1.8.ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа;
5.1.9.ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа.
ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ