7 дугаар зүйл. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ ХЯНАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

7.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгууллага, албан тушаалтны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавьж, мэдээлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

7.2.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлан, мэдээлэл ирүүлэх, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журмыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.3.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хүн, хуулийн этгээдээс байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

7.4.Байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа чанартай, хүртээмжтэй, шуурхай эсэхэд хэрэглэгчийн үнэлгээ авах ажлыг зохион байгуулж дүн шинжилгээ хийнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.