ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Төр, засаглал · 4 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн боловч дуусгаагүй хяналт шалгалтыг тухайн салбарын хяналтыг хэрэгжүүлэхээр чиг үүрэг шилжүүлэн авсан байгууллага, холбогдох улсын байцаагч гүйцэтгэнэ.

2 дугаар зүйл. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хийсэн хяналт шалгалттай холбоотой асуудлаар хуульд заасан журмаар гаргасан гомдлыг тухайн салбарын хяналтыг хэрэгжүүлэхээр чиг үүрэг шилжүүлэн авсан байгууллага шийдвэрлэнэ.

3 дугаар зүйл. 2023 оны хяналт шалгалтын төлөвлөгөөг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу батална.

4 дугаар зүйл. Энэ хуулийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.