22 дугаар зүйл. Зээлдэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх хариуцлага
22.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд санаатай, эсхүл болгоомжгүй үйлдлээр зээлдэгчид хохирол учруулсан бол хохирлыг бүрэн барагдуулна.
22.2.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцаалуулагчтай харилцан тохиролцож барьцаа хөрөнгийг эд хөрөнгийн даатгалд даатгуулж болно.
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ