ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 2 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлТалууд өөрөөр тохиролцоогүй бол 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар зохицуулсан харилцаа нь уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгох зээлд хамаарахгүй.
- 2 дугаар зүйлЭнэ хуулийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.