60 дугаар зүйл. Албан тушаалын тодорхойлолт
60.1.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийг албан тушаалын тодорхойлолтоор тогтоох бөгөөд уг тодорхойлолтыг шүүх шинжилгээний төв байгууллагын дарга батална.
60.2.Шинжилгээний байгууллагын даргын шийдвэрээр алба хаагчаар албан тушаалын тодорхойлолтод заагаагүй хуульд заасан бусад чиг үүргийг тодорхой хугацаанд гүйцэтгүүлж болно.