80 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
80.1.Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө шинжилгээний байгууллагад ажиллаж байсан алба хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримтлан энэ хууль хүчин төгөлдөр болсны дараа эрхэлж байсан албан тушаалд хэвээр ажиллуулна.
80.2.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээ, сүлжээ, төрийн тусгай алба хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг тогтоохдоо эрх зүйн байдал, нийгмийн баталгааг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө байсан түвшнээс бууруулахгүй байх зарчмыг баримтална.
80.3.Энэ хуулийн 71.2-т заасан 5 жил тутамд олгох мөнгөн тэтгэмжийг энэ хууль батлагдсан өдрөөс хойш тооцно.
80.4.Энэ хуулийн 14.6, 14.7 дахь хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
80.5.Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шүүх шинжилгээг төрөл тус бүрээр шүүх шинжилгээний төв байгууллагын даргын баталсан түр журмаар хуваарилна.
80.6.Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.