ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 3 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлЗөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн, Газрын ерөнхий хуулийн, Геодези, зураг зүйн тухай хуулийн, Кадастрын тухай хуулийн, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдтэй холбогдуулан эдгээр хуулиар зохицуулж байгаа зөвшөөрлийн харилцааг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тус тусын хуулиар зохицуулна.
- 2 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө.
- 3 дугаар зүйлЭнэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.