22 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
22.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1.нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, Засаг даргын тайланг хэлэлцэх;
22.1.2.нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх шийдвэр гаргах.