24 дугаар зүйл. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
24.1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1.энэ хуулийн 16.2.1, 16.2.2-т заасан аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
24.1.2.нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг орон нутгийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх.