30 дугаар зүйл. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналт
30.1.Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх талаар иргэн, хуулийн этгээд дараах эрх эдэлнэ:
30.1.1.аялал жуулчлалын хууль тогтоомж зөрчсөн тухай өргөдөл, гомдлыг эрх бүхий байгууллагад гаргаж, шийдвэрлүүлэх;
30.1.2.аялал жуулчлалын хууль тогтоомж зөрчигдсөнтэй холбоотойгоор учирсан хохирлыг арилгуулах талаар харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах.