9 дугаар зүйл. Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага
9.1.Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага дараах шаардлагыг хангаж ажиллана:
9.1.1.тухайн үйлчилгээний техникийн зохицуулалт, стандартын шаардлагыг хангасан үйлчилгээ үзүүлэх;
9.1.2.үйл ажиллагаандаа мөрдөж байгаа техникийн зохицуулалт, стандарт, үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай бусад мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудас, мэдээллийн самбар, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглан нээлттэй, ил тод байршуулах.