5 дугаар зүйл. Боловсролын зарчим
5.1.Боловсрол нь хөгжлийн тэргүүлэх салбар байх бөгөөд бодлого, үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
5.1.1.үндэсний болон хүн төрөлхтний нийтлэг соёл, үнэт зүйл, өв уламжлал, шинжлэх ухааны дэвшилтэт чиг хандлагад тулгуурласан байх;
5.1.2.тогтвортой, уялдаатай, уян хатан байх;
5.1.3.тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх;
5.1.4.төр, олон нийтийн оролцоог хангасан, хамтын хариуцлагатай байх;
5.1.5.насан туршийн суралцахуйг дэмжсэн байх;
5.1.6.мэргэшлийн үндэсний шаталсан бүтцэд нийцсэн байх;
5.1.7.улс төр, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
5.1.8.хүний эрх, эрх чөлөө, төрт ёс, түүх, соёлын уламжлал, үнэт зүйлсийг нандигнан өвлөсөн, ардчилсан, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахисан байх.
5.2.Боловсролын санхүүжилтийн тогтолцоо чанар, гүйцэтгэл, үр дүнд суурилсан, бие даасан, ил тод, үр ашигтай байх зарчмыг баримтална.