БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан · 4 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Энэ хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнө лаборатори сургуулиас бусад боловсролын сургалтын байгууллагад олгосон сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа тухайн гэрчилгээнд заасан хугацаа дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ.

2 дугаар зүйл. Энэ хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнө боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрт хийсэн магадлан итгэмжлэлийн хугацаа тухайн гэрчилгээнд заасан хугацаа дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ.

3 дугаар зүйл. Энэ хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнө тэтгэмж олгосон багш, ажилтны Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3 дахь заалт, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16.1.2, 16.1.3 дахь заалтад заасан тэтгэмж олгох хугацааг үргэлжлүүлэн тооцно.

4 дугаар зүйл. Дээд боловсролын тухай хуулийн 6.1-д заасан дээд сургуулийг их сургууль, эсхүл коллеж болгох шилжилтийн үйл ажиллагааг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.