21 дугаар зүйл. Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт
21.1.Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаа нь Боловсролын ерөнхий хуулийн 8.1-д зааснаас гадна зохион байгуулалтын дараах хэлбэртэй байна:
21.1.1.цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн сургалт, үйл ажиллагаа;
21.1.2.цэцэрлэгийн үндсэн сургалтад хамрагдах боломжгүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалт, үйл ажиллагаа.
21.2.Энэ хуулийн 21.1.1-д заасан сургалтыг бүлгээр зохион байгуулна.
21.3.Энэ хуулийн 21.1.1, 21.1.2-т заасан сургалт зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
21.4.Сургалт, үйл ажиллагааг бага, дунд, ахлах болон бэлтгэл, холимог бүлгээр зохион байгуулна.
21.5.Хувилбарт сургалтад энэ хуулийн 5.1-д заасан хугацаа хамаарахгүй.