8 дугаар зүйл. Сургуулийн өмнөх боловсролын агуулга
8.1.Сургуулийн өмнөх боловсролын агуулга энэ хуулийн 3.1-д заасан боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
8.2.Сургуулийн өмнөх боловсролын агуулгыг хөдөлгөөн, бие бялдар, эрүүл мэнд, хэл яриа, математикийн болон цахим технологийн энгийн төсөөлөл, хүрээлэн байгаа орчин, урлагийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх, харилцааны зөв дадал, хэвшил төлөвшүүлэх чиглэлээр тогтооно.
8.3.Цэцэрлэг энэ хуулийн 8.2-т зааснаас гадна нэмэлт үйл ажиллагаа хэрэгжүүлж болно.