2 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
2.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1."тэтгэвэр" гэж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4.1.13-т заасныг;
2.1.2."тэтгэвэр бодох нэрийн дансны арга" гэж даатгуулагчийн нэрийн дансанд бүртгэсэн нийт орлого, тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэлд үндэслэн сард олгох тэтгэврийн хэмжээг тооцохыг;
2.1.3."тэтгэвэр бодох цалинд үндэслэсэн арга" гэж даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээнд үндэслэн сард олгох тэтгэврийн хэмжээг тооцохыг;
2.1.4."тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл" гэж даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш тэтгэвэр авах дундаж хугацааг;
2.1.5."хүндэтгэн үзэх шалтгаан" гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д заасныг;
2.1.6."цэргийн алба хаасан хугацаа" гэж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг.
ТЭТГЭВРИЙН ТӨРӨЛ