29 дугаар зүйл. Хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт

29.1.Энэ хуулийн 27.1 дэх хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

29.2.Энэ хуулийн 7.1, 7.3 дахь хэсгийг 2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.

29.3.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө дараалсан зургаа, долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний хүсэлтэд үндэслэн энэ хуулийн 20.1-д заасны дагуу нэг удаа өөрчлөн бодно.

29.4.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө тогтоосон тэтгэврийг энэ хуулийн 25.1, 29.3-т зааснаас бусад тохиолдолд өөрчлөн тогтоохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.