13 дугаар зүйл. Шимтгэлийн хөнгөлөлт
13.1.Даатгуулагчийг тогтвор суурьшилтай ажиллуулан 3 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй, Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн ажил олгогчийн сүүлийн жилд төлсөн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн 15 хувиар тооцож, ажил олгогчид 3 жил тутамд нэг удаа шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан шимтгэлийн хөнгөлөлтийг дараа жилийн төлөх ажилгүйдлийн даатгалын шимтгэлээс хасаж тооцно.
13.3.Ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.
ТЭТГЭМЖ АВАХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА