2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж, хөнгөлөлт, шимтгэлийн төлбөр

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж, хөнгөлөлт, шимтгэлийн төлбөр

2.1.Тэтгэмжийн даатгалын сангаас дараах тэтгэмж, шимтгэлийн төлбөрийг олгоно:

2.1.1.хөдөлмөрийн чадвар түр алдсаны;

2.1.2.жирэмсний болон амаржсаны;

2.1.3.нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох;

2.1.4.гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа сайн дураар даатгуулагч эхийн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн төлбөр.

2.2.Ажилгүйдлийн даатгалын сангаас дараах тэтгэмж, хөнгөлөлтийг олгоно:

2.2.1.ажилгүйдлийн тэтгэмж;

2.2.2.шимтгэлийн хөнгөлөлт.

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.