3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар дараах харилцааг зохицуулна:

3.1.1.Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаа;

3.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа болон агаарын зайд нислэг үйлдэж байгаа иргэний агаарын хөлгийн үйл ажиллагаа;

3.1.3.гадаад улсын хуульд өөрөөр заагаагүй бол тухайн улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа Монгол Улсын бүртгэлтэй болон Монгол Улсын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгийн үйл ажиллагаа;

3.1.4.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа байлдааны үүргийн нислэгээс бусад улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөнийг удирдахтай холбогдсон харилцаа.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.