УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 5 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлУлс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн нам /цаашид "нам" гэх/-ыг дахин бүртгэхгүй.
- 2 дугаар зүйлНам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ. /Энэ зүйлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 3 дугаар зүйлНамд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, намын санхүүгийн тайлан гаргах, тайланг нийтэд мэдээлэх, намыг идэвхгүйд тооцохтой холбогдсон зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
- 4 дугаар зүйлУлс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө байгуулагдсан намын харьяа байгууллага уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ. Намын харьяа байгууллагыг шинэчлэн бүртгэхэд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.
- 5 дугаар зүйлЭнэ хуулийг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.