18 дугаар зүйл. Тендер шалгаруулалтын зарлал

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Тендер шалгаруулалтын зарлал

18.1.Захиалагч энэ хуулийн 10.2-т заасан шууд худалдан авч болох төсөвт өртгөөс дээш тендер шалгаруулалтын зарлалыг тендер шалгаруулалтын баримт бичгийн хамт цахим системд нийтэлж, аж ахуй эрхлэгчийг танилцах боломжоор хангана.

18.2.Энэ хуулийн 11.3-т заасан тохиолдолд тендер шалгаруулалтын зарлалыг цахим системээс гадна гадаад улсын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудаст нийтэлж болно.

18.3.Тендер шалгаруулалтын зарлалд дараах мэдээллийг тусгана:

18.3.1.захиалагчийн нэр, хаяг;

18.3.2.тендер шалгаруулалтын нэр, дугаар, төсөвт өртөг;

18.3.3.тендер шалгаруулалтын арга;

18.3.4.тендер хүлээн авах эцсийн хугацаа;

18.3.5.тендер нээх хугацаа;

18.3.6.тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх;

18.3.7.гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх;

18.3.8.тендерийн баталгаа шаардах эсэх;

18.3.9.тендер шалгаруулалтыг багцад хуваасан бол багцын мэдээлэл.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.