61 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

61 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

61.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг зөрчсөн ажилтан, албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол буруутай албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 48.1, хөдөлмөрийн гэрээтэй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т заасан сахилгын шийтгэлийг зөрчлийн шинж байдалд тохируулан ногдуулна.

61.2.Энэ хуулийн 61.1-д зааснаар холбогдох этгээдэд сахилгын шийтгэл ногдуулсан нь түүнд энэ хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх, хохирол нөхөн төлүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

61.3.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй бол оролцогч тендер шалгаруулалтад оролцохтой холбогдсон бодит зардлыг буруутай ажилтан, албан тушаалтан төлнө.

61.4.Эрх бүхий байгууллага, эсхүл шүүхээс энэ хуулийн 52.1-д заасан ажилтан, албан тушаалтныг энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан үүргээ зөрчсөн гэж тогтоосон бол Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн эсэхээс үл хамааран худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээг хүчингүй болгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.