71 дугаар зүйл. Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан /Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

71 дугаар зүйл. Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан /Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

71.1.Нийслэл хотын газрыг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сантай байна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

71 2.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ: /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

71 .2.1.орон нутгийн төсөв; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн.бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

71.2.2.гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болсон орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

71 2.3.газрыг дахин төлөвлөх хүрээнд газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан орлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

71.2.4.хуулиар хориглоогүй хандив, тусламж, бусад. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

71.3.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна: /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

71.3.1.инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдийн нөхөх олговрын зардал; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

71.3.2.айл, өрхийн гэрийн дулаалга, дулаан алдагдлыг буруулах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

713.3.ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах, шинээр барих; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

71.3.4.орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн зөрүүг төлөх. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

71.4.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавина. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

71.5.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн дүрмийг нийслэлийн Засаг дарга батална. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

71.6.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн тайлан, зарцуулалт ил тод, нээлттэй байна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.